Элон Маск Twitter-ийн захирлуудын зөвлөлд орохгүй

2022-04-12 09:00
im-518650

Эцсийн эцэст Элон Маск Twitter-ийн захирлуудын зөвлөлд орохгүй нь тодорхой боллоо.  Ням гарагийн орой Twitter-ийн гүйцэтгэх захирал Параг Агравал “Маск манай удирдах зөвлөлд элсэхгүй байхаар шийдсэн” гэж мэдэгдээд, шийдвэрийн тухай талаар компанид илгээсэн мессежээ хуваалцжээ.

Маск албан ёсоор Бямба гарагт ТУЗ-ийн гишүүн болох ёстой байсан бөгөөд тухайн өдөртөө татгалзсан байна. Агравал Маскийн чиглэлээ өөрчлөх шалтгааныг тайлбарлаагүй бөгөөд зөвхөн “хамгийн сайн сайхны төлөө” гэж хэлжээ. 

Эх сурвалж: CBSnews.com