Монголын цагаан сар, Хятадын хаврын баяр болж байгаатай холбоотойгоор хоёрдугаар сарын 1-нээс 4-ний өдөр түр зогссон Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Замын-Үүд боомт дээр баярын өдрүүдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулан, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангах, тусгаарлалтын дэглэм сахих ажлууд хийгдсэн байна. […]