ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Олимпийн нээлтийн ёслолын өмнө БНХАУ-ын дарга Си Жиньпинтай хэлэлцээ хийхээр баасан гаригт Бээжинд хүрэлцэн ирсэн юм. Хэлэлцээрийн үеэр БНХАУ-ын удирдагч Си Жиньпин ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг 250 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаагаа мэдэгдсэн байна.
Хоёр орны удирдагчдын хэлэлцээрийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэхдээ Хэдийгээр энэ нь амбицтай төлөвлөгөө ч гэсэн Москвагийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа” хэмээжээ.
Орос, Хятадын удирдагчид өмнө нь хоёр орны худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, 2024 он гэхэд жилд 100 тэрбум ам.доллар байсныг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байсан юм.
Песков хэвлэлийн хурал дээр мэдэгдэхдээ “Си дарга худалдааны эргэлтийг 250 тэрбум ам. долларт хүргэнэ гэсэн шинэ зорилтоо аль хэдийнэ тодорхойлсон. Хятадын хувьд энэ нь тийм ч их хэмжээний зүйл биш. Харин бидний хувьд маш их амбицтай зорилго юм. 2021 онд Орос, Хятадын худалдааны хэмжээ 140 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийн өнөөгийн динамик байдлыг харгалзан үзвэл 250 тэрбум гэдэг бол нэлээд бодитой зүйл” болохыг онцолжээ.