273842189_5224525224233446_3777615785018034107_n-1280x853.jpg
2022-02-14 09:08
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Уулзалтын үеэр Б.Баттүшиг “Бээжин-2022” өвлийн олимпын наадам өндөр түвшинд зохион байгуулагдаж байгааг онцлон талархал илэрхийлэв. Мөн энэ удаагийн олимпод Монгол Улс гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцож байгааг дурдан цаашид Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг онцгой анхааран хөгжүүлэх, өвлийн спортын төрлүүдийг нэмэхэд шаардлагатай […]

6fb4c4701f95ba7651a0e20e22861015c1c2575b.jpg
2022-02-14 09:00
International Council of Museums (ICOM) буюу Олон улсын музейн зөвлөл нь ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхийн байгаль, соёлын биет болоод биет бус өв санг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, Францын нийслэл Парис хотноо төвтэй байгууллага юм. Тэгвэл Чингис хаан музейн мэргэжилтнүүд сарын 10-нд ОУМЗ-ийн гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авсан […]

02-17.jpg
2022-02-14 08:42
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэрс зарлагдаж байгаа нь Монголын улс төрчдийн багийг хуулж, бизнесийн бүлэглэлүүдийн томоохон луйврыг илчилж байна. Банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөх хүсэлгүй байгаа компаниудын нууц эзэд ил тод болж, хэн хэнээр дамжуулан, хэнийг дэмжин хичнээн тэрбумыг зээлсэн болох баримтууд ар араасаа гарч ирж байгаа нь олон нийтийн сонирхлыг татахаасаа илүү дургүйцлийг төрүүлж эхэллээ. Хөгжлийн […]

5da22099f6d0374c5752c5e15d300b021c83bb9d.jpg
2022-02-14 08:40
Өмнөговь аймагт нэгэн иргэн том оврын ачааны машин дээрээс унаж гавал тархи, хүзүү нуруу, нугасны хавсарсан хүнд гэмтэлтэй болжээ. Тухайн өвчтөнг ГССҮТ-ийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирсэн байна. ГССҮТ амралтын өдрүүдээр ч алсын дуудлагыг нисдэг тэргээр үзүүлж байгаа аж.  

10-4.jpg
2022-02-14 08:37
Москвад суугаа АНУ-ын цэргийн атташе ОХУ-ын хилийг зөрчсөн Америкийн шумбагч онгоцны асуудалтай холбоотой ноот бичиг хүлээн авчээ. Өнгөрсөн бямба гаригийн үүрээр Курилын арлын нутаг дэвсгэрт тэнгисийн цэргийн флотын сургуулилт хийхээр очсон Оросын байлдааны хөлөг онгоц АНУ-ын шумбагч онгоцыг ОХУ-ын усан хилээс албадан гаргажээ. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, хэрэг явдал 2-р сарын 12-ны өглөөний 10:40 цагт Курилын гинжин хэлхээний […]

11-4-1280x959.jpg
2022-02-14 08:20
АНУ-ын Төрийн департамент аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Элчин сайдын яамны ихэнх ажилтнуудад Украиныг орхин явах тушаал гаргажээ. ОХУ-аас зэвсэгт ажиллагаа явуулах эрсдэл үргэлжилсээр байгаа тул Киев дэх АНУ-ын ЭСЯ-ны шууд ажилладаг ихэнх ажилчдыг 2022 оны 2-р сарын 12-нд Украинаас явах тушаал өгсөн”  хэмээн АНУ-ын Төрийн департаментын консулын асуудал хариуцсан […]

4d3e748ce5265e2f4f5e557f1d9dc84069c08578.jpg
2022-02-14 08:00
ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Тэмцээнд дэлхийн 100 орчим улсын 669 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэгвэл тэмцээний эхний өдөр “Сэлэм загас” клубийн тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 26.64 секундийн амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ.

02-16-1280x906.jpg
2022-02-13 13:29
Хөгжлийн банкнаас зээл авсан 66 зээлдэгч компанийн асуудал олны анхаарлын төвд байгаа. Асуудал сөхөгдсөний дараа 20 гаруй хоногийн хугацаанд 39,8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Хөгжлийн банкны эх үүсвэрийн 31 хувь нь Засгийн газрын баталгаатай юм..АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас зээлдэгчдийн хөрөнгөд хязгаарлалт тогтоож одоогийн байдлаар 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, […]

enhbat-zahiral-768x409.jpg
2022-02-12 17:46
Д.Энхбат: Намаас хөөх нь социализм үед хамгийн том шийтгэл байж билээ. Тэр үед хууль биш, дарга асуудлыг шийддэг байсан. Гэхдээ тэр үед намд ийм олон гэмт хэрэгтэн байгаагүй байх. Өнөөдөр хууль, шүүх ажиллахаа больж, мөн л дарга асуудлыг шийднэ гэж бүгд горьддог цаг эргээд ирсэн мэт. Харин энэ бол урагшлах зам биш мухардал юм даа. […]