2022-02-14 08:371min00

Оросын байлдааны хөлөг онгоц АНУ-ын шумбагч онгоцыг ОХУ-ын усан хилээс албадан гаргажээ

10

Москвад суугаа АНУ-ын цэргийн атташе ОХУ-ын хилийг зөрчсөн Америкийн шумбагч онгоцны асуудалтай холбоотой ноот бичиг хүлээн авчээ. Өнгөрсөн бямба гаригийн үүрээр Курилын арлын нутаг дэвсгэрт тэнгисийн цэргийн флотын сургуулилт хийхээр очсон Оросын байлдааны хөлөг онгоц АНУ-ын шумбагч онгоцыг ОХУ-ын усан хилээс албадан гаргажээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, хэрэг явдал 2-р сарын 12-ны өглөөний 10:40 цагт Курилын гинжин хэлхээний Уруп арлын ойролцоо, ОХУ-ын усан хил дээр, Номхон далайн флотын цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байсан хэсэгт болсон бөгөөд энд АНУ-ын тэнгисийн цэргийн Виржиниа ангиллын шумбагч онгоц хөвж явсан байна.

Оросын байлдааны хөлөг онгоц АНУ-ын шумбагч онгоцонд дохио өгч, Оросын нутаг дэвсгэрт байгааг анхааруулан усан дээр гарахыг шаардсан боловч Америкийн арми үүнийг үл тоомсорлосон учраас “Усан доорхи орчинд ОХУ-ын хилийг хамгаалах удирдамжийн дагуу Номхон далайн флотын фрегат маршал Шапошниковын баг зохих арга хэмжээг авсан” гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам “Олон улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн Америкийн шумбагч онгоцны үйлдлийг  АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны төлөөлөгчд мэдэгдсэн” тухай мэдэгдээд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “өдөөн хатгалага” нь үндэсний хэмжээнд заналхийлсэн гэж үзэж байгаагаа дурджээ.