Ачааны машинаас унаж хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч иржээ

2022-02-14 08:40
5da22099f6d0374c5752c5e15d300b021c83bb9d

Өмнөговь аймагт нэгэн иргэн том оврын ачааны машин дээрээс унаж гавал тархи, хүзүү нуруу, нугасны хавсарсан хүнд гэмтэлтэй болжээ. Тухайн өвчтөнг ГССҮТ-ийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирсэн байна. ГССҮТ амралтын өдрүүдээр ч алсын дуудлагыг нисдэг тэргээр үзүүлж байгаа аж.