01-34.jpg
2022-02-21 10:26
МИАТ ТӨХК-ийн хамт олон гадаадын улс орон руу ачаа тээвэр хийх ажил үргэлжилж байна. Тус компаниас мэдээлснээр хоёрдугаар сарын 19-нд JU-1021 агаарын хөлгөөр Бруней улс руу ачаа тээвэрлэж, Бандар Сери Бегаван хотын олон улсын нисэх буудалд амжилттай газарджээ. Өнгөрсөн онд Нидерланд, Африк, Румын улс руу анх удаа ачаа тээвэрлэлт хийж байсан юм.

1552817289_53245795_1955941781140683_975561809371070464_n.jpg
2022-02-21 10:06
Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр-2022” өвлийн наадам ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно.  23 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдааныг өмнө нь тус аймгийн Булган суманд явуулдаг байсан аж. Харин энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болжээ. Тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны эвентүүдийн нэг юм. Энэ […]

.jpg
2022-02-21 09:58
Улаанбаатар хотын түгжрэлд хамгийн их нөлөөлдөг Их тойруу болон Яармаг дахь  төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс /2022.2.21/ хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, 21 сургууль 07:45 цагт 15 сургууль 08:15 цагт 23 сургууль 09:00 цагт хичээлээ эхлүүлж байна. Сурагчдын хичээлийн цагийг дээрх байдлаар өөрчилснөөр эцэг, эхчүүдийнх нь ажлын цагийн хуваарьт мөн уян […]

5e39209755b95.jpeg
2022-02-21 09:55
“Хөх сувд-2022″ буюу “ICE FESTIVAL” 2022 оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд 20 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдах юм. Одоогоор “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байгааг өнгөрсөн амралтын БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж баярын бэлтгэл ажилтай танилцах үеэр орон нутгийн удирдлага хэлж байв. Тодруулбал, 10,000 орчим […]

03-2-1280x853.jpeg
2022-02-21 09:51
Коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний зургаан цэг энэ сарын 21-28-ны хооронд ажиллах хуваарьтай байна. Ингэхдээ Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт тус бүр нэг цэг байх бөгөөд 09:00-12:00 цагт ажиллах юм.

03-34-1280x720.jpg
2022-02-21 09:37
НАТО-ын зүгээс  “Орос Украин руу бүрэн хэмжээний дайралт хийж магадгүй гэсэн дохиог харж байна” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв. Столтенберг бямба гаригт ARD телевизэд хэлэхдээ “Бүх шинж тэмдгүүд нь Орос Украинд бүрэн хэмжээний дайралт хийхээр төлөвлөж байгааг харуулж байна” гээд “Орос Украины хилээс цэргээ татаагүй, харин ч эсрэгээрээ шинэ цэргүүд ирж байна” […]

01-33.jpg
2022-02-21 09:37
Хоёрдугаар сарын 20-нд Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид Донецк болон Лунгансын хэд хэдэн суурин руу хүнд зэвсэг, гранат сум ашиглан их хэмжээний халдлага зохион байгуулснаас болж энгийн иргэн шархдаж, нас барсан хэрэгт Мөрдөн байцаах хороо хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж Их Британийн цахим хуудсанд мэдээлжээ. Тухайлбал, Донецкийн Скочинскийн нэрэмжит уурхайн талбайг шөнийн цагаар их […]

car700.jpg
2022-02-21 09:15
Украинаас салан тусгаарласан Луганскын Бүгд найрамдах улс болон Донецкын Бүгд найрамдах улсын хил дээр нөхцөл байдал хурцдаж байна. Пүрэв гаригаас эхлэн Украины аюулгүйн хүчнийхэн Лунганс, Донецк руу буудаж эхэлсний дараа иргэдийг ОХУ руу нүүлгэх ажиллагаа явагдаж эхэлжээ. Ням гаригт Украины аюулаас хамгаалах хүчин Минскийн гэрээгээр хориглосон 120 мм-ийн мина ашиглан Докучаевск сууринг буудсан гэж Гал зогсоох дэглэмийн […]

ev4_700.jpg
2022-02-21 09:03
Өөрийгөө Бүгд Найрамдах Луганск Ард Улс хэмээн тунхагласан нутаг дэвсгэрээс баасан, бямба гаригт 16.747 оршин суугчийг Орос руу нүүлгэн шилжүүлсэн гэж Лунганкийн нутаг дэвсгэрийг хамгаалах штабаас мэдээллээ. Ростов муж дүрвэгсдийг хүлээн авах бэлтгэлээ хэдийнэ хийсэн хэмээн мэдэгджээ. Зөвхөн бямба гаригт 2266 хүнийг авто замаар нүүлгэн шилжүүлсэн бол 908 хүн төмөр замаар Лунганскаас гарчээ. Иргэдийг ОХУ руу нүүлгэн шилжүүлэх […]

08-17.jpg
2022-02-21 08:54
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд өрнөх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцлаа. Хөшигийн хөндийд баригдах Засгийн газрын нэгдсэн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон сүндэрлэх юм байна. Улаанбаатар […]