Өөрийгөө Бүгд Найрамдах Луганск Ард Улс хэмээн тунхагласан нутаг дэвсгэрээс баасан, бямба гаригт 16.747 оршин суугчийг Орос руу нүүлгэн шилжүүлсэн гэж Лунганкийн нутаг дэвсгэрийг хамгаалах штабаас мэдээллээ. Ростов муж дүрвэгсдийг хүлээн авах бэлтгэлээ хэдийнэ хийсэн хэмээн мэдэгджээ.
Зөвхөн бямба гаригт 2266 хүнийг авто замаар нүүлгэн шилжүүлсэн бол 908 хүн төмөр замаар Лунганскаас гарчээ. Иргэдийг ОХУ руу нүүлгэн шилжүүлэх 61 цэг ажиллаж байгаа бөгөөд 219 автобус, нэг тусгай галт тэрэг оролцож байна хэмээн штаб мэдээлсэн байна.
Хоёрдугаар сарын 18-нд зэвсэгт мөргөлдөөн хурцадсантай холбогдуулан Лунанскийн эрх баригчид хүн амыг ОХУ руу гаргах ажлыг зохион байгуулсан бөгөөд хамгийн түрүү эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настангуудыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний дунд Луганскийн Бүгд найрамдах улсын асрамжийн газрын сурагчид ч багтжээ. Үүний дараа Бүгд найрамдах улсад бүх нийтийн дайчилгаа зарлагджээ.