Хоёрдугаар сарын 20-нд Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид Донецк болон Лунгансын хэд хэдэн суурин руу хүнд зэвсэг, гранат сум ашиглан их хэмжээний халдлага зохион байгуулснаас болж энгийн иргэн шархдаж, нас барсан хэрэгт Мөрдөн байцаах хороо хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж Их Британийн цахим хуудсанд мэдээлжээ.
Тухайлбал, Донецкийн Скочинскийн нэрэмжит уурхайн талбайг шөнийн цагаар их буугаар буудах үед 67 настай энгийн иргэн шарх авсан байна. Үүнээс гадна өглөөний 05 цагийн орчимд Луганскын Пионерское тосгоныг чиглэсэн их бууны дайралтын улмаас хоёр энгийн иргэн амиа алдаж, таван байшин сүйджээ.
Мөрдөн байцаах хороо суурин газруудад хийгдсэн буудлагын дараа “Украины цэргийн албан хаагчид Украины зүүн өмнөд хэсэгт амьдардаг, зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй олон тооны энгийн иргэдийг хөнөөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулах зорилготой байна гэж мэдэгджээ.