2022-01-18 16:54
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилуулахаар УИХ-д танилцуулав. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А. Энхбатыг томилсон байна. Харин тус яамны дэд сайдыг Засгийн газрын маргаашийн хурлаар томилохоор болжээ. МАН-ын удирдлагын түвшинд Б.Тулгыг БОАЖ-ын дэд сайдаар томилохоор тохиролцсон байна.