Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 12 удаа хуралдаж, 31 асуудал хэлэлцэн, Бүлгийн даргын 28 шийдвэрийг гаргажээ.
- Нийт бүлгийн хоёр,
- Байнгын хороодын 24,
- УИХ-ын даргын захирамжаар долоон ажлын хэсэгт бүлгийн гишүүд орж ажиллав.
Бүлэгт нийт 85 өргөдөл гомдол, санал хүсэлт, албан бичиг ирүүлснийг тухай бүр шийдвэрлэн хариуг өгч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд 243 албан бичиг явууллаа хэмээн УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.