2021 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 553 иргэн, хуулийн этгээд Оюуны өмчийн газар мэдүүлэг ирүүлжээ.
Үүнээс 407 бүтээлд патент олгосон байна. Ийнхүү патент олгосон нь өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар нэмэгдсэн юм. Нийт патентийг шинэ бүтээлийнх, бүтээгдэхүүний загвар, гэж хуваадаг. Тэгвэл шинэ бүтээлийнх 186, бүтээгдэхүүний загвар 221 байна. Шинэ бүтээлд олгосон патентийг олон улсын нэршлээр ангилан авч үзлээ. Гэтэл хүний хэрэгцээг хангах зүйл 68, төмөрлөг 62, технологийн төрөл бүрийн арга 35, механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис 25, барилга, уул уурхай 22, физик 18, цахилгаан найм, нэхмэлийн ангилалд дөрвөн нь хамаарч байв.