5a61e986b35280bc8e76f0f3b75a9dd4ce78a0ea-1024x597.jpg
2022-01-19 10:59
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.01.19/ МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилохоор болсон байна. Харин Б.Баасандоржийн албан тушаалд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилох бол Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар сэлгэн томилох гэнэ. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар Сангийн яамны Төрийн […]

1-11-1-810x481.jpg
2022-01-19 10:42
Засгийн газрын хуралдаанаар  төрийн захиргааны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч  Б.Ганзоригийг  шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малын вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн гэж […]

images-1.jpg
2022-01-19 10:37
Дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын […]

image-28-1024x593.png
2022-01-19 10:31
Өнөөдөр өглөөний агаарын бохирдлыг Агаарын чанарын газраас хэмжин, мэдээллээ. Уг хэмжилтээр Толгойт хэсгийн агаарыг цэвэр гэж заасан бол Нисэх, МҮОНРТ, Баруун дөрвөн зам, 100 айл, Нэгдүгээр хороолол, Дамбадаржаа, Хайлааст, Таван буудал хэсгээр “Бага бохирдолтой” гэжээ. Харин Амгалан, Мишээл экспо, Бөхийн өргөө, Монгол газар, Урган наран, Баянхошуу, Богд хааны ордон музей хэсгээр агаарын бохирдолгүй, хэвийн хэмээн […]

144608871_253261736155861_4390015346768982960_o-810x500.jpg
2022-01-19 10:26
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо болон дараах асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилно. С.Наранцогтын оронд тус яамны Төсвийн бодлогын газрын дарга н.Ганбатыг томилохоор болсон байна. Мөн Хууль зүй, дотоод […]

olloo_mn_1607906695_20200507_125810-580x365.jpg
2022-01-19 09:24
Засгийн газар, УОК-оос хүн амыг коронавируст халдвар (Ковид-19)-ын Омикрон хувилбараас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийгэм, иргэдэд чиглэсэн дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа, санал дээр үндэслэн гаргалаа. Зөвлөмж 1. Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн […]

travelcvr.jpg
2022-01-19 08:00
Дэлхийн шилдэг аяллын хөтчийн нэг болох Lonely Planet компани 2022 онд аялахад тохиромжтой орон, хот болон бүс нутгуудын нэрсийг танилцууллаа. Энэхүү жагсаалтыг тус компанийн мэргэжилтнүүд орон орны аялагчдын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн гаргасан байна. Өнгөрөгч онд цар тахлын улмаас уг жагсаалтыг танилцуулаагүй билээ. “Гарцаагүй байдлаас болж завсарлагаа авсны дараа удаан хугацаагаар хойшлуулсан аяллын төлөвлөгөөгөө […]

5dd79f34bbff7.jpeg
2022-01-19 08:00
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй байдаг. Мэдүүлэг гаргагчдын урьд оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг https://meduuleg.iaac.mn/ мэдүүлгийн цахим системд нээсэн […]

R-28.jpg
2022-01-18 17:57
Нийслэлийн ЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ. Иймд иргэд дараах  утсаар холбогдож хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс авах боломжтой гэж Монголын хуульчдын холбооноос мэдээллээ. […]

1kj28i_1R4A5709_x974-1024x597.jpg
2022-01-18 17:37
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд өнөөдөр болов. Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 […]