Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг албан тушаалаас нь чөлөөлжээ

2022-01-19 10:421min1
1-11-1-810x481

Засгийн газрын хуралдаанаар  төрийн захиргааны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч  Б.Ганзоригийг  шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малын вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн гэж үзсэн бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг  цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад  хариуцлагагүй ажилласан гэсэн үндэслэлээр  албан тушаалаас нь огцруулжээ.

1 сэтгэгдэлтэй

  • Bav

    2022-01-19 12:18 at 12:18

    Aimaar tsaraitai ulugchin be haha

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй