09-8.jpg

2021-12-24 15:22
Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан цахилгааны төлбөрийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Өмнө нь иргэд, аж ахуй нэгжийн цахилгааныг даахад 800 тэрбум төгрөг зарцуулж байсан. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зөвхөн айл өрхийн буюу 250-350 квт цахилгааны зардлыг даана гэхээр 75 орчим тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд төлөгдөөд явах байх […]

45-11.jpg

2021-12-24 15:17
Ховд аймгийн Дарви сумын төвөөс баруун зүгт 27 км зайд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Газар хөдлөлт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ны өглөө 08:48 цагт болсон байна. Мөн Ховд аймгийн Мөст сумаас Зүүн урд зүгт 12 км зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 09:05 цагт мэдрэгджээ.

хх.jpg

2021-12-24 15:14
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1444 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Зам тээврийн ослоор нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 12 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж бэртсэн байна. Харин орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 5 хүний амь хохирсон байна. […]

9-25.jpg

2021-12-24 15:11
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажлыг гүйцэтгэх гэрээг хүлээлцлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Монгол Улсын засгийн газраас Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 9 чиглэлээр үе шаттайгаар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн Хөгжлийн […]

7-27.jpg

2021-12-24 15:08
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 төрлийн үйлдвэр, үйлчилгээ явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэддээ орлого олох боломжийг нээх зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа тул Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх комиссоос дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгч байна.  “Иргэд тухайн үйл ажиллагаагаа явуулах шаардлагаа хангасан гэж үзэж байвал үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой. Эдгээр үйлчилгээг явуулахад шаардагдах […]

42.jpg

2021-12-24 14:58
Монгол Улсад геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жил, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Монгол Улсад геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жил, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэндийг салбарын үе үеийн […]

74-13.jpg

2021-12-24 14:47
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Хоршоолол, ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, […]

85-9.jpg

2021-12-24 14:44
П.Нямдаваа, А.Нота нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар […]

03-40.jpg

2021-12-24 14:40
Японы эрдэмтэн Мэйжи Мияшита зурагтаар харуулж байгаа хоол хүнсний амтыг дамжуулдаг дэлгэц бүтжээ. Токиогийн профессор болон түүний 30 оюутны багийн хамтран бүтээсэн уг бүтээл нь Taste the TV (Зурагтаар амтал) нэртэй гэнэ. Энэ нь хүссэн хүн бүр дэлгэцээр тухайн үед хоолны зураг гарч, яг тэр агшинд нь дэлгэцийг долоовол амтагддаг байна. Дээр нь энэ амтыг […]

15-1.jpg

2021-12-24 14:38
Нутгийн шилмэл хонины цөм болон үржлийн сүргийг үржүүлж байгаа цөөн хэдэн аймгийн нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сум. Ханбогд суманд сүүлийн арван жил хонин сүргийн тоо тогтмол өссөн бөгөөд 2015 оноос нутгийн шилмэл хонийг мах, ноосны чиглэлээр сайжруулсаар цөм сүргийн хонь өдгөө 8405 буюу сүргийн 35.4 хувийг эзэлж байна. Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын “Гавилууд омог”-ийг […]