Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан цахилгааны төлбөрийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Өмнө нь иргэд, аж ахуй нэгжийн цахилгааныг даахад 800 тэрбум төгрөг зарцуулж байсан. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зөвхөн айл өрхийн буюу 250-350 квт цахилгааны зардлыг даана гэхээр 75 орчим тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд төлөгдөөд явах байх гэж тооцоолж байна.
Илүү гарсныг айл өрхүүд өөрсдөө төлнө. Ус болон аж ахуй нэгжүүдийн хөнгөлөлт энэ оноор дуусаж байна” гэв.