Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1444 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Зам тээврийн ослоор нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 12 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж бэртсэн байна. Харин орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 5 хүний амь хохирсон байна.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 404 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 250, орон нутагт 154 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцох зөвлөж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр гудамж замын хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн өдөр бүр зохион байгуулж буй тул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.