Японы эрдэмтэн Мэйжи Мияшита зурагтаар харуулж байгаа хоол хүнсний амтыг дамжуулдаг дэлгэц бүтжээ.
Токиогийн профессор болон түүний 30 оюутны багийн хамтран бүтээсэн уг бүтээл нь Taste the TV (Зурагтаар амтал) нэртэй гэнэ. Энэ нь хүссэн хүн бүр дэлгэцээр тухайн үед хоолны зураг гарч, яг тэр агшинд нь дэлгэцийг долоовол амтагддаг байна. Дээр нь энэ амтыг дахин мэдрэхийг хүсвэл захиалж болдог аж.
Энэ технологийн гол мөн чанар нь зурагтанд дотор амт оруулагч бяцхан 10 сав суурилуулсан байх бөгөөд зурагтын нэвтрүүлгээс шалтгаалан тухайн амтны шингэнийг хольдог байна. Дараа нь бий болсон шингэнийг зурагтын дэлгэцэн дээрх ариун цэврийн хуудсан дээр гаргаж ирнэ.
“Бидний гол даалгавар бол тухайн хүн гэртээ байгаа хэр нь ертөнцийн нөгөө өнцөгт байдаг ресторанд үдийн хоол идсэн мэт мэдрэмж олгох юм” хэмээн Мияшита мэдэгджээ. Коронавирусийн үед ийм технологи маш их үнэ цэнтэй гэдгийг тэмдэглэжээ.
Энэ бүтээл зах зээл дээр гарсны дараа 875 орчим ам.долларын үнэтэй байх аж.
Эх сурвалж: Korrespondent