эрка.jpg

2021-12-23 21:30
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, Дотоодын сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат нар өнөөдөр 4:11 ээлжит мэдээллээ хийлээ. Тэрээр: “Ардчилсан намын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүсийн өргөн мэдүүлсэн О.Цогтгэрэлийн материалыг Улсын дээд шүүх гурав хоногийн өмнө хэлэлцээд  бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрээс болж Ардчилсан нам ямар нэгэн байдлаар хуваагдаагүй. Бид нэг л […]

цэцэрлэг_b.jpg

2021-12-23 20:30
Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн хамруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1453 […]

05-26.jpg

2021-12-23 18:10
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.23/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.03 цагт   59.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтэд оролцож буй оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр, Хөтөлбөрийн нээлтэд УИХ-ынхаа гишүүдийн хамт цахимаар оролцож байгаадаа баяртай байна. Та бүхэндээ өдрийн мэнд дэвшүүлж, нийт оролцогчдодоо сайн […]

02-43.jpg

2021-12-23 17:46
Коронавирусийн мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын орнуудаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хугацаанд иргэдийн хувийн зардлаар тусгаарлагдах бөгөөд ор хоногийн төлбөрийн тухайд 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоожээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд […]

45-12.jpg

2021-12-23 17:03
Ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулснаас хойш нийт 2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс энэ онд 970 тэрбум төгрөг буюу 50 орчим хувийг нь биелүүлж, 13,000 орчим иргэний зээлийг олгожээ. Энэ нь ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Цар тахлын эсрэг хуулийн хүрээнд уг зээлийн төлөх хугацааг нийт 20 […]

7415.jpg

2021-12-23 16:59
Газрын даргын зөвлөлийн хурлыг хагас сар тутамд зохион байгуулж эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлуудыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд үүрэг, даалгавар өгч, шийдвэр гарган ажилладаг. Өнөөдрийн хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед сорьцод ПГУ COV-SARS2 шинжилгээ хийж буй зарим төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад газар дээрх хяналт, шалгалт хийсэн […]

741-5.jpg

2021-12-23 16:49
Ковид19 болон сүрьеэгийн хавсарсан халдварт өвчний талаар  ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өглөө. Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Харин ковид19 нь бохир гар, амьсгалын замаар халдварлаж мөн адил уушгийг гэмтээдэг халдварт өвчин юм. Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд 4000 орчим хүн сүрьеэгээр өвчлөөд байна. ХӨСҮТ-ийн ковид19 болон сүрьеэтэй өвчтөнүүдийг […]

04-33.jpg

2021-12-23 16:48
“Cloudflare”-ийн мэдээлснээр TikTok олон нийтийн сүлжээний богино хэмжээний видео хуваалцах үйлчилгээ нь өнгөрсөн жилийн тэргүүлэгчээр шалгарсан “Google”-ийг ардаа орхиж, 2021 онд дэлхийн хамгийн их зочилсон интернет домэйн болсон байна. TikTok 2-р сарын 17-нд анх удаа энэ үзүүлэлтийг тэргүүлж эхэлсэн бөгөөд 8-р сарын 10-наас хойшхи зочилсон хүмүүсийн тоогоор Google-ийг ихэнх өдөр байнга давж гарсан гэж “Cloudflare”-ийн […]

874-10.jpg

2021-12-23 16:45
Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Ковид-19 цар тахлын үед агаарын бохирдол эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт дээд хэмжээний зөвлөлийн уулзалт боллоо. Энэ жил НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр 24.7 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сан манай […]

01-47.jpg

2021-12-23 16:45
Н.Түвшинбаярт холбогдох хэрэг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр14:00 цагт эхэлж хоёр цаг гаруй үргэлжиллээ. Шүүх хурлын явцад баримт нотолгоо хангалттгүй гэсэн үндэслэлээр дахин прокурорт шилжүүлэв. Түүний өмгөөлөгчийн хэлсэн мэдээллээр “Н.Түвшинбаяр хохирогчийн тал буюу Э.Энхбатын эмчилгээнд гурван тэрбум гаруй төгрөгийг зарцуулаад байгаа” гэв