Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, Дотоодын сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат нар өнөөдөр 4:11 ээлжит мэдээллээ хийлээ.
Тэрээр: “Ардчилсан намын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүсийн өргөн мэдүүлсэн О.Цогтгэрэлийн материалыг Улсын дээд шүүх гурав хоногийн өмнө хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрээс болж Ардчилсан нам ямар нэгэн байдлаар хуваагдаагүй. Бид нэг л бүртгэлтэй. Улсын дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сард гарсан тогтоол шийдвэр хэвээрээ байгаа. Цаашид эрх зүйн чадамжгүй этгээдүүд Ардчилсан намын нэрийг барьж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Бидэнд дотоод дүрэм журамд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу намын даргын сунгааг зохион байгуулж, Улсын дээд шүүхэд гурван удаа хүргүүлсэн. Улсын дээд шүүхээс Улс төрийн намын тухай хуулийн 13.9 дэх заалт бусад холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж, хууль бус тайлбаруудыг ирүүлж байсан. Ингэхдээ “Танай намын дотоод маргаан шийдэгдээгүй тул бүртгэх боломжгүй” гэсэн. Гэтэл тухайн байгууллага улсын бүртгэлийн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. Ардчилсан намын дотоод асуудалд хяналт тавьж байгаа нь буруу юм.
Хууль ёсны бүртгэлтэй Ардчилсан намыг төлөөлж буй албан ёсны дарга нь С.Эрдэнэ. Энэ бүртгэл өнөөдөр ч хэвээрээ байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр миний нэр бий. Би угаасаа бүртгэлтэй учраас өөрийнхөө нэрийг дахиад яаж бүртгүүлэх юм бэ. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улсын дээд шүүхийн Тамгын газрын цахим вэб сайтад байдаг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэснийг арилгаж, даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэж бичсэн” гэв.
1 comment
Bax min zvgeer zail