“Cloudflare”-ийн мэдээлснээр TikTok олон нийтийн сүлжээний богино хэмжээний видео хуваалцах үйлчилгээ нь өнгөрсөн жилийн тэргүүлэгчээр шалгарсан “Google”-ийг ардаа орхиж, 2021 онд дэлхийн хамгийн их зочилсон интернет домэйн болсон байна.
TikTok 2-р сарын 17-нд анх удаа энэ үзүүлэлтийг тэргүүлж эхэлсэн бөгөөд 8-р сарын 10-наас хойшхи зочилсон хүмүүсийн тоогоор Google-ийг ихэнх өдөр байнга давж гарсан гэж “Cloudflare”-ийн блог нийтлэлд дурджээ.
Хятадын ByteDance Ltd-ийн эзэмшдэг TikTok нь сар бүр нэг тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй гэж өмнө нь мэдээлж байсан.
Өнгөрсөн жилийн хамгийн их зочилсон домэйнуудын жагсаалтын гуравдугаарт (вэб сайт, программ орно) Facebook нийгмийн сүлжээ, дөрөвдүгээрт Майкрософт, тавдугаарт Apple оржээ. Эхний аравт мөн Amazon, Netflix, YouTube, Twitter, WhatsApp зэрэг багтжээ.