Коронавирусийн мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын орнуудаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ хугацаанд иргэдийн хувийн зардлаар тусгаарлагдах бөгөөд ор хоногийн төлбөрийн тухайд

  • 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй,
  • 4-12 насны хүүхэд 50 мянга,
  • 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоожээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1,194 өрөө буюу 2,191 орыг урьдчилан бэлтгэсэн байна.

Иргэд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгаарлах байр, зочид буудалд тусгаарлагдах бөгөөд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаана.

Мөн өөрсдийн сонголтоор ИБИС, Туушин, Кемпенский, Новотел зэрэг зочид буудалд тухайн зочид буудлын ханшаар төлбөрөө төлөн тусгаарлагдах боломжтой.

Зочид буудлын нэрс:

  1. Кентавр
  2. Сүнжин гранд
  3. Амар
  4. Ворлд Монголия
  5. Тэмүүжин
  6. Мөнххустай
  7. Лион Товер
  8. Оффис
  9. Хабу
  10. Юниверсал Мед
  11. Зүчи
  12. Тоёоко Инн Улаанбаатар
  13. Альфа
  14. Монголика
  15. Цэцэнхангай
  16. Наранбулаг
  17. Тайж
  18. Гайде
  19. Топаз
  20. Парк

Эх сурвалж: УОК-ын Нэгдсэн шуурхай штаб

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн