төвш.jpg

2021-12-21 21:41
Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан олимпын аварга Н.Түвшинбаярыг өнөөдрөөс цагдан хорьж эхэллээ. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс уг саналыг прокурорт хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярт авагдсан байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, ийнхүү цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан байна. Э.Энхбатых хувьд биеийн байдал маш хүнд Солонгос улсад эмчлүүлж байсан ч дахин мэс засал болон эмчилгээ хийгдэх […]

64-1.jpg

2021-12-21 18:03
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болохоор товлогджээ. Тэмцээн 2022 оны дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд болох юм.  Монголын чөлөөт бөхийн холбооноос тэмцээн зохиох хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд хүргээд байсан. Тэгвэл 2022 онд тэмцээн зохион байгуулах эрхийг өгчээ.

10-9.jpg

2021-12-21 17:57
Энэтхэгийн Махараштра мужийн Бид дүүрэгт 2 сармагчинг нутгийн нохдоос цуст өс хонзон авсан байж болзошгүй хэргээр өргөст торонд суулгажээ. Сармагчингууд гөлөгнүүдийг айлын байшингийн дээвэр, модны орой дээр чирч гаргаад тэнд нь үлдээх буюу доош хаядаг байсан гэнэ. Энэ маягаар нийт 250 нохой үхжээ. Ойн аж ахуйн ажилтнууд нутгийн тосгоны иргэдийн хүсэлтээр хоёр сармагчинд барьсан байна. […]

thumbnail-1-1024x551.jpg

2021-12-21 17:50
Дэлхий дахин даяаршлын шинэ үеийг эхлүүлж, бүх зүйл дижитал хэлбэрт шилжиж байна. Үүнийгээ дагаад хүний хэрэгцээ, шаардлага ч тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй энэ үед Голомт банк дижитал банкны салбартаа шинэ санаа, санаачлагыг хэрэгжүүлэн, манлайлан ажилласаар байгаа билээ.  Энэ удаад SocialPay аппликэйшны хэрэглэгчдэдээ зориулсан ээлжит урамшуулал “Мongol NFT”-тэй хамтран SocialPay NFT-ээр үргэлжилж байна. SocialPay NFT нь […]

08-11.jpg

2021-12-21 17:40
Францын нийгмийн сүлжээгээр Ерөнхийлөгч Эммануэль Макроныхоо гэргий Брижит Макроныг трансжендер, өөрөөр хэлбэр эрэгтэй хүн болж төрөөд хүйс солиулах мэс засалд орсон гэж боддог. Тэр ч бүү хэл түүний жинхэнэ нэрийг Жан-Мишель Тронье гэдэг хэмээжээ. Харин тэргүүн хатагтай үүнийг эрс үгүйсгэж, ийм цуу яриа тараасан хүмүүсийг шүүхэд өгнө гэжээ. Шинжээчид Францын нийгмийн сүлжээнд гарсан үйл явдлыг […]

Zurag-1024x551.png

2021-12-21 17:34
Голомт банктай хамтарсан “Бүтээлч менторшип” сургалтыг амжилттай зохион байгууллаа Голомт банкны зүгээс эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ахисан түвшинд хүргэж, бизнесээ өргөжүүлэн тэлэхэд шаардлагатай мэргэжлийн сургалт, зөвлөгөө болон санхүүгийн дэмжлэг туслалцааг хүргэх зорилго бүхий “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих”  хөтөлбөрийг 1 жилийн турш амжилттай хэрэгжүүллээ. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран олон […]

84-7.jpg

2021-12-21 17:03
Спортын тэмцээн, уралдаанд амжил үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Олимп болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй […]

859.jpg

2021-12-21 16:51
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцлээ. Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ. Хуулийн дагуу эдгээр түүх, […]

82-1.jpg

2021-12-21 16:44
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж одоог хүртэл ухаан орохгүй байгаа Э.Энхбат начин БНСУ-д эмчилгээ хийлгээд сайжрал авалгүй эх орондоо буцаж ирэн Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байна. Түүний эхнэр Б.Нандинцэцэг өөрийн нүүр хуудсандаа “Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юм сан. Өнгөрсөн найман сарыг […]

74-10.jpg

2021-12-21 16:32
Улсын хэмжээнд 2021 онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Дуудлагын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 17.6 хувиар, аварсан хүний тоо 33,1 хувиар, аварсан хөрөнгө 9,7 хувиар тус тус  буурсан үзүүлэлттэй байна. […]