Спортын тэмцээн, уралдаанд амжил үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Олимп болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй гэдэг заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй.
Олон сайн тамирчин, дасгалжуулагч, спортын холбоод байгаа. Спортын салбарынхан өөрөө өөрсдөө нэр хүндээ унагааж байна.
Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ олон хүнд хүртээмжтэй байх, тамирчдын нийгэмд үзүүлж буй үлгэр дууриал ямар байх зэргийг харгалзан үзэх шаардлагатай.
Тухайн тамирчин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг цуцалж эсвэл нөхөн төлүүлдэг байх ёстой. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэтэрхий шившигтэй зүйл зарцуулагдаж байна.
Тиймээс энэ асуудалд Биеийн тамир спортын улсын хороо, Засгийн газар болон харьяалах байгууллагууд дүрэм журмаа өөрчлөх шаардлагатай байна” гэв.
3 comments
Уг нь бол амжилт гаргасан тохиолдолд 1 удаагийн урамшуулал олгох нь зөв. Насаар нь тэтгэх шаардлага байхгүй. Их мөнгө хүнийг эвддэг
Эх орны нэрийг дэлхийд мандуулсан тамирчинд олгосон шагнал зөв. Хураах эрх байхгүй..Бусадтай хуйвалдаж 33 тэрбумыг аваагүй луйвардаагүй…ӨӨРИЙН хүчээр олсон юм… Олимпын аврага олон төрөөгүй шүү..Архи ууж олон залуус амьдарлаа алдаж байна ..Энэ олон архины үйлдвэрээ цэгцэлбэл өөр олон залуусыг алдахаас аврана ..3.3сая хүнд 360 гаруй архины үйлдвэр ажиллаж байна.
Хүний нэгэнт гаргасан амжилтийг үгүйсгэж болохгүй. Монгол хүн хүнийг хазайсан дээр нь түлэхдаг жудаггүй занг эртэнээс зээрлэж ирсэн ёс суртахууны соёлтой шүү.