Н.Түвшинбаярыг өнөөдөр цагдан хорив
2021-12-21 21:41

Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан олимпын аварга Н.Түвшинбаярыг өнөөдрөөс цагдан хорьж эхэллээ. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс уг саналыг прокурорт хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярт авагдсан байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, ийнхүү цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан байна.
Э.Энхбатых хувьд биеийн байдал маш хүнд Солонгос улсад эмчлүүлж байсан ч дахин мэс засал болон эмчилгээ хийгдэх боломжгүйн улсмаас эх орондоо ирж Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Уг хэрэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ирэх пүрэв гарагт буюу 24-ний өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд бохохоор товлогджээ.