Энэтхэгийн Махараштра мужийн Бид дүүрэгт 2 сармагчинг нутгийн нохдоос цуст өс хонзон авсан байж болзошгүй хэргээр өргөст торонд суулгажээ. Сармагчингууд гөлөгнүүдийг айлын байшингийн дээвэр, модны орой дээр чирч гаргаад тэнд нь үлдээх буюу доош хаядаг байсан гэнэ. Энэ маягаар нийт 250 нохой үхжээ.
Ойн аж ахуйн ажилтнууд нутгийн тосгоны иргэдийн хүсэлтээр хоёр сармагчинд барьсан байна. Одоо тэднийг Нагпур хотын ойролцоох ойд аваачиж, суллаж тавих гэнэ.
Лавун тосгоны оршин суугч Радхакишан Сонаван ийм халдлага гараад 3 сар болж байгаад тэмдэглээд, гөлөгнүүдийг өндөр барилга руу чирч яваа 2 сармагчинг харсан олон хүн байсан гэжээ. “Сармагчингууд ийм өндөрт нохойг хоол, усгүй үлдээснээс болоод харангадаж өлбөрч үхэх юм уу, өндрөөс унадаг. Ийм байдлаар манай тосгонд 200 гаруй гөлөг үхсэн” гэжээ.
Сармагчингууд зулзагыг нь нохой урснаас болоод өс хонзон авдаг болсон гэж нутгийн иргэд ярьж байна. Тэд нүдэнд харагдсан нохойгоо чирээд л дээвэрт авчирдаг байна.
Сармагчингууд шууд болон дам байдлаас өс хонзон авдгийг эрдэмтэд мэддэг. Гэхдээ Махараштра мужид ноход руу дайрсан энэ олон удаагийн үйлдэл өс хонзонгийн сэдэлтэй юу гэдгийг батлах боломжгүй юм. Нутгийн иргэд сармагчингуудыг бүх нохойг нь устгаад, дараа нь хүүхдүүд рүү нь халдах вий гэж болгоомжилж байна.
Эх сурвалж: FOCUS