Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж одоог хүртэл ухаан орохгүй байгаа Э.Энхбат начин БНСУ-д эмчилгээ хийлгээд сайжрал авалгүй эх орондоо буцаж ирэн Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байна.
Түүний эхнэр Б.Нандинцэцэг өөрийн нүүр хуудсандаа “Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юм сан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юм аа” гэжээ.
1 comment
Ёстой араатан байж. Балчир багын найз гэж байгаа. Түвшинбаярыг заан болох замыг нь засаад элэг бүсээ тайлж байсан нүнжигтэй эр хүн байсан да. Хэдхэн жилийн өмнө Хурц гуай ямар айхтар үг сургамж сануулага хэлж байв аа. Мэдсэн юм шиг.