Францын нийгмийн сүлжээгээр Ерөнхийлөгч Эммануэль Макроныхоо гэргий Брижит Макроныг трансжендер, өөрөөр хэлбэр эрэгтэй хүн болж төрөөд хүйс солиулах мэс засалд орсон гэж боддог. Тэр ч бүү хэл түүний жинхэнэ нэрийг Жан-Мишель Тронье гэдэг хэмээжээ. Харин тэргүүн хатагтай үүнийг эрс үгүйсгэж, ийм цуу яриа тараасан хүмүүсийг шүүхэд өгнө гэжээ.
Шинжээчид Францын нийгмийн сүлжээнд гарсан үйл явдлыг зориудаар төлөвлөсөн ажиллагаатай төстэй гэж ярьж байна. Долоохон хоногийн өмнө Брижитийг нэгэн цаг Жан-Мишель байсан гэсэн мэдээлэл анх гарсан бол удалгүй геометрийн прогрессоор хандалтын тоо өсөж, энэ сэдвийг зориудаар дэвэргэх гэсэн мэт болжээ. Нотлох баримт үгүй ч Макроныг дэмжигчид ийм мэдээллийг идэвхтэй цацаж буй хэт барууны идэвхтнүүдэд толгой дохисон хэвээр байна.
Франц улсад ирэх хавар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс барууны байр суурь, уриа лоозонтой нэр дэвшигчид Елисейн ордны одоогийн эзний гол өрсөлдөгч болох гэж байгаа юм. Энэ удаагийн өрсөлдөөнд 4 жилийн өмнө Макронтой тулж байсан “Үндэсний нэгдэл” намын тэргүүн Марин Ле Пенээс гадна илүү барууны чиг хандлагатай, “Франц Трамп” хочит улстөрч Эрик Земмур өрсөлдөж байна. Түүний хувьд цагаачдыг хөөж гаргана гэсэн байр суурь илэрхийлдэг юм. Тиймээс Макроны эдгээр идэвхтэй өрсөлдөгчдийн дундаас хар пиар хэрэглэх хүн цөөнгүй гэж хэлж болно.
Ямартай ч Францын өнөөгийн ерөнхийлөгч гэр бүлийн хувьд тун өвөрмөц амьдралтай. Эхнэр нь түүнээс 24 насаар эгч бөгөөд дунд сургуулийнх нь багш байсан юм. Тэд Макроныг бага байхаас нь холбоотой байсан учир үүнийг мэдсэн эцэг эх нь хүүгээ өөр сургуульд шилжүүлж байсан түүхтэй. Харин Макрон хайртай багшаасаа хагацахдаа, түүнтэй заавал гэрлэнэ гэж андгайлжээ.
Эх сурвалж: KR