41-5.jpg

2021-12-20 10:52
Монгол бөхийн өмсгөл, зодог шуудаг, малгай, залаа урладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл уулзахаар болжээ. Уулзалтад оролцогчидтой МҮБХ-ны “Барилдааны дүрэм”-д заасны дагуу нэгдсэн стандартаар хувцас хэрэглэл хийж ажиллах талаар шийдвэр гаргах аж. Тус уулзалт өнөөдөр 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. 

888-1024x576.jpg

2021-12-20 10:28
Монгол Улсын дээд шүүх өнөөдөр нийт шүүгчийн хуралдаж, АН-ын даргыг бүртгэх тухай асуудлыг хэлэлцэнэ. АН өмнө нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлж байсан юм. Харин Дээд шүүх тэднийг хэнийг нь ч бүртгэхээс татгалзаж, дотоод маргаанаа шийдвэрлээд дахин хандахыг зөвлөж байсан. Тэгвэл О.Цогтгэрэл, М.Тулгат нар нэгдэж […]

7-12.jpg

2021-12-20 10:19
Арванхоёрдугаар сарын 29-н Лхагва гарагт бүх нийтийн амралтын өдөр.  Учир нь энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөр тохионо. 2011 оноос уг баярын өдрийг улс нийтээр тэмдэглэж эхэлжээ.

4-20.jpg

2021-12-20 10:12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтсан Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовнатай уулзаж, хоёр улсын Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөр үзэглэсэн байна. Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд хоёр талын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны […]

1-14.jpg

2021-12-20 10:10
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн буюу дөрөв дэх цуврааны бие бүрэлдэхүүн өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ талаар ЗХЖШ-ын хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл өглөө. Даян дэлхийн энхийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан, эх орон, төр, ард түмнийхээ хүлээлгэсэн […]

07-14.jpg

2021-12-20 09:40
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо “Да Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд цайны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдрийн 05:06 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход “Дизель хүрээ” захад 15х50 хэмжээтэй нэг давхар байшинд гал гарч байжээ. Гал түймэр унтраах, аврах 10, 35,14, 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг […]

05-22.jpg

2021-12-20 09:27
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа генерал Александр Чуприянтай уулзаж, онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уснаас эрэн хайх аврах ажиллагааг шинэ түвшинд гаргах, техник технологийн болон боловсон хүчний чадавхыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Онцгой байдлын салбар дахь хоёр орны харилцаа 1995 оноос эхлэлтэй бөгөөд өнгөрсөн 26 […]

их-британи.png

2021-12-20 09:20
Их Британийн жуулчдыг Ням гарагаас (12-р сарын 19) Германд зорчихыг хориглож, COVID-ийн Omicron хувилбарын тархалтыг таслан зогсоолоо. Өмнө нь тус улс вакцинд хамрагдаагүй хүмүүсийг шаардлагагүй дэлгүүр, зоогийн газар, спорт, соёлын газруудад оруулахгүй байх шинэ арга хэмжээг хэрэгжүүлсэн. Германчуудын дор хаяж 68.9 хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байгаа нь засгийн газраас хамгийн багадаа 75% вакцинжуулалт […]

04-28.jpg

2021-12-20 09:15
“Байконур” сансрын буудлаас энэ сарын 08-нд “Союз МС-20” хөлгөөр сансарт ниссэн Оросын сансрын нисэгч Александр Мисуркин, Японы тэрбумтан Юсакү Маэзава болон түүний туслах Ёзо Хирано нар өнөөдөр эх дэлхийдээ буцаж ирнэ. “Союз МС-20” сансрын хөлөг онгоцыг угтан авах ажиллагааг орчин үеийн эрэн хайх зориулалттай агаар-газрын тоног төхөөрөмжтэй Цэргийн төв тойргийн 200 орчим мэргэжилтэн-аврагч, хоёр Ми-8 нисдэг тэрэг, хоёр […]

03-32.jpg

2021-12-20 09:02
Афганистанд эрх барьж буй Талибан хөдөлгөөнийхөн иргэддээ паспорт олгох ажлыг сэргээж байгаагаа зарлалаа гэж барууны хэвлэлүүд мэдээлжээ. Энэ үйл явц Ням гаригт Кабул болон бусад зарим газарт эхэлнэ гэж Талибаны албаны эх сурвалж тайлбарлав. Одоогоор зөвхөн өмнө нь хүсэлт гаргасан афганчууд л паспорт авах юм байна. 2022 оны 1-р сарын 10-наас шинэ өргөдлийг хүлээн авч […]