Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо “Да Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд цайны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдрийн 05:06 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу очиход “Дизель хүрээ” захад 15х50 хэмжээтэй нэг давхар байшинд гал гарч байжээ. Гал түймэр унтраах, аврах 10, 35,14, 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг газар авахуулахгүй бүрэн унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.