“Байконур” сансрын буудлаас энэ сарын 08-нд “Союз МС-20” хөлгөөр сансарт ниссэн Оросын сансрын нисэгч Александр Мисуркин, Японы тэрбумтан Юсакү Маэзава болон түүний туслах Ёзо Хирано нар өнөөдөр эх дэлхийдээ буцаж ирнэ.
“Союз МС-20” сансрын хөлөг онгоцыг угтан авах ажиллагааг орчин үеийн эрэн хайх зориулалттай агаар-газрын тоног төхөөрөмжтэй Цэргийн төв тойргийн 200 орчим мэргэжилтэн-аврагч, хоёр Ми-8 нисдэг тэрэг, хоёр Ан-12, нэг Ан-26 онгоц, түүнчлэн 20 гаруй анги нэгтгэл зохион байгуулах юм байна.
Цэргийн төв тойрог дэлхий дээр буух “Союз МС” хөлөг онгоцны багийнханд уламжлал ёсоор гэнэтийн бэлэг бэлдэж байна.
Ням гаригт Цэргийн төв тойргийн хэвлэлийн алба “Олон улсын сансрын станцаас буцаж ирж байгаа япон жуулчдыг үндэсний хоолоор угтана. Японы сансрын багийг буух цэгт япон гоймон хүргэнэ гэж мэдэгдсэн бол сансрын нисгэгч Александр Мисуркиныг найз нь угтаж, Цэргийн төв тойргийн аврагчид хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.