888888-1024x689.jpg

2021-11-01 12:49
АН-ын бүлгээс өнөөдөр хуралдсан асуудлаараа тус намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Хоёр асуудал хэлэлцлээ. Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонслоо. Мөн төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг сонсож гишүүд өөрсдийн санал дүгнэлтийг хэллээ. Юуны өмнө Үндэсний аудитын газрыг ажиллах боломжоор сайн хангах ёстой юм байна гэж дүгнэлээ. Тогтвортой […]

03-1.jpg

2021-11-01 12:45
 COP26 /26th Conference of the Parties/ буюу Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулган Шотландын Глазго хотноо эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад дэлхийн 120 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, нийт 200 орчим улсын төлөөлөл оролцоно. Өмнөх өдрийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын […]

5555555-1024x689.jpg

2021-11-01 12:33
Даатгалын компанийн төлөөллүүд “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-тай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан. Үүнийг эсэргүүцэж Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр […]

01-2.jpg

2021-11-01 12:12
Монгол улсад интернет хэрэглэгчдийн тоо 2012 онд дөнгөж 654 мянга байсан бол 2018 онд 3.1 саяд хүрч 4.5 дахин нэмэгдсэн судалгаа байна. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгд, дэлхийд 10 дугаар байрт жагсаж байгаа нь иргэдийн цахим хэрэглээхэрхэн өргөжсөнийг харуулж байна. Энэхүү цахим хэрэглээг даган цахим орчин дахь хууль бус үйлдлүүд  /бусдын нэр хүндийг […]

88888-1024x689.jpg

2021-11-01 12:10
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор олдоцгүй болсон хэмээн тайлбарлаж байгаа ч НМХГ-аас эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн хэмээн үзэж зөрчил гаргасан компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. […]

8989-1024x689.jpg

2021-11-01 12:00
Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/-гийн мэдээлснээр, Монголын баруун хэсэгт ховордсон аргалийн тоо толгой 4095 болж нэмэгджээ. Монгол Улсын баруун хязгаар ОХУ-тай хиллэдэг газарт аргалийн тооллогыг 2019 оноос энэ оны аравдугаар сар хүртэл Баян-Өлгий, Увс аймагт хийжээ. Дэлхий дээр есөн дэд зүйлийн аргаль бий. Тэдгээрийн дотор Монгол болон хөрш зэргэлдээ орнуудад ихэвчлэн Алтайн аргаль нутагладаг. Аргалын […]

Сэтгэлийн-чанадад-үзэсгэлэн-Монгол-арт-галлерей-6-of-8-810x500_1.jpg

2021-11-01 11:52
Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг угтсан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн Монгол арт галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Ц.Цэгмэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адьяабазар, Ц.Энхжаргал нарын 110  орчим уран бүтээл дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилэх юм.

8999-1024x689.jpg

2021-11-01 11:43
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, резидент эмч Х.Мөнхжаргал нар фатеровын хөхлөгийн хортой хавдартай өвчтөнд пилорус хадгалах хувилбараар панкреатодуаденоэктоми мэс заслыг дурангийн хүрцээр манай улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэжээ. Дэлхий дахин дурангаар хийх буюу бага хөнөөлт мэс засал (minimal invasive surgery) руу шилжиж байгаа. Ийм […]

852-1024x689.jpg

2021-11-01 11:31
Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 39, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 235, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн 125, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 65 байна хэмээн гуравдугаар улиралд бүртгүүлжээ. Мөн тус улиралд 264.2 тэрбум төгрөгийн […]

01-1.jpg

2021-11-01 11:25
Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үзсэн хичээлээ бататгах боломжтой теле хичээлүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бэлтгэн хүргэсээр байна. Хичээлийн хуваарьт: Сургуулийн өмнөх боловсрол Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги Тусгай хэрэгцээт боловсрол Насан туршийн боловсролын хичээлүүд багтаж байна. Теле хичээлийн хуваарь: