Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, резидент эмч Х.Мөнхжаргал нар фатеровын хөхлөгийн хортой хавдартай өвчтөнд пилорус хадгалах хувилбараар панкреатодуаденоэктоми мэс заслыг дурангийн хүрцээр манай улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэжээ.
Дэлхий дахин дурангаар хийх буюу бага хөнөөлт мэс засал (minimal invasive surgery) руу шилжиж байгаа. Ийм төрлийн хагалгааг нээлттэй орсон өвчтөн 5-7 хоногийн дараа эмнэлгээс гардаг бол дурангаар орсон тохиолдолд маргаашдаа гарч байна. Өөрөөр хэлбэл, ор хоног эрс багасаж нэг хоногт багтах болж байгаа юм. Дээрээс нь өвчтөндөө зовуурь шаналгаагүй, хагалгааны дараа өвдөлт бага, шарх сорви бараг үгүй тул гоо сайханд ч тустай аж.
Хагалгааны үед ямар нэгэн хүндрэл гараагүй байна.