03-15.jpg

2021-11-09 16:51
БНХАУ-аас Монголд бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд COVID-19-ийн халдвар гарсан учир энэ сарын 13-ны өдрөөс Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоогоод буй. Үүний улмаас Эрээнд олон төрлийн ачаа бараа хилээр нэвтрэлгүй саатаад байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэж, импортын бараа бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлэх үүрэгтэй Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг […]

02-16.jpg

2021-11-09 16:32
Монгол улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцод тусгагдсан хуурайшлын индексээр манай орны нийт нутаг дэвсгэрийг хамруулан тооцоолж үзэхэд 90 гаруй хувь нь хагас хуурай, хуурай бүс нутагт хамрагдаж байгаа юм. Энэхүү үндэслэлд тулгуурлан үзэхэд манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай байгаа юм. Нийт нутаг дэвсгэрийн 77.8% хувь их бага хэмжээгээр цөлжилт, […]

01-20.jpg

2021-11-09 16:18
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Ойн салбарын үндэсний чуулган хоёр дахь өдрөө “Ойжуулалт, нөхөн сэргээлт” сэдвээр үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдрийн хуралдаанд хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. Дэлхий дахин мод тарих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд ажиллаж байна. Пакистан улс 10 тэрбум мод тарих зорилт тавиад одоогоор 3 тэрбумыг тариад байгаа. БНХАУ-ын […]

55555.jpg

2021-11-09 16:00
Боловсролын багц хуулийн төслийн асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, хуулийн төслийн ахлагч Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ. Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ “Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бүх боловсролын тогтолцоог эргэж харах цаг болсон. Бүх түвшинд асуудал байна. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгооноос эхлээд асуудал байна. Боловсролын хоцрогдол ковидоос ч өмнө гарсан. УИХ-аар энэ долоо хоногт 2022 оны улсын төсөв […]

987.jpg

2021-11-09 14:28
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 8-ны өдрөөс Катар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай албан ёсны хэлэлцээ хийж, Гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд Султан бин Саад Аль-Мурайхи, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд […]

999944.jpg

2021-11-09 14:22
Санхүүгийн зохицуулах хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдан хэрэгжих хүртэлх хугацаанд шинээр койн гаргахыг хязгаарласан. Энэ талаар тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн  “Хуулийн төслийг жилийн өмнө боловсруулсан ч нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдсөн. Хуулийг өргөн барихад ганц койн л байсан бол оны эхний улиралд дахин нэг койн нэмэгдсэн. Харин долдугаар […]

6936.jpg

2021-11-09 14:13
Энэ оны эхний арван сарын гадаад худалдааны талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. 2021 оны эхний арван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13 тэрбум ам.доллар болж 2020 оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор буюу 26.3 хувиар өсжээ. Тодруулбал, экспортын дүн импортын дүнгээс 1.8 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Манай улс экспортод 7.5 тэрбум ам.долларын […]

6969-1.jpg

2021-11-09 14:04
Коронавируст цар тахлын гамшиг эрчим хүч, шатахууны хомсдолыг бий болгож, хүчирхэг болон хөгжиж байгаа хэмээн ялгалгүй дэлхийн улс орнуудыг сандаргах болсон. Европын орнууд, Хятадын зах зээл эрчим хүчний дутагдлаа нөхөх эрэл хайгуулд гарсныг өгүүлсэн мэдээ олон улсын хэвлэлээр өдөр тутам гарч байна. Хаа сайгүй үүсч буй эрчим хүчний дутагдал манайд бүр ч эртнээс бугшсаар ирэв. […]

96-1.jpg

2021-11-09 13:58
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Хүний эрх ба цагдаа” сэдэвт ээлжит бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Цагдаагийн ерөнхий газраас Хүний эрхийн үндэсний комисс, “Монгол Эмнести Интернэшнл” байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Сургалтын нэгдүгээр үе шатанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад […]

7878.jpg

2021-11-09 13:54
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Говь-Алтай аймгийн зарим сумдад болсон байгалийн аюулт үзэгдэл, үерт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр олгохоор болсон. Шийдвэрийн дагуу аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга зэрэг долоон сумын 24 иргэнд иж бүрэн гэрийг гардуулан өгчээ.