1-11.jpg

2021-11-10 09:48
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих эсэхийг шийдвэрлэнэ. Мөн  цаг үеийн бусад асуудлуудыг Засгийн газраар хэлэлцэнэ. Хуралдаан дууссаны дараа гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ.

05-12.jpg

2021-11-10 09:10
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос ирэх баасан гаригт буюу -2021.11.12-ны өдөр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (сургуулийн өмнөх боловсрол), -2021.12.01-ний өдөр мөн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (ерөнхий боловсрол), -2021.12.15-ны өдөр Дээд боловсрол болон судалгааны их сургуулийн хуулийн төслийн, -2021.01.05-ны өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын […]

04-14.jpg

2021-11-10 08:55
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.09/ хамтарсан хуралдаан 09.31 цагт 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хамтарсан хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр […]

03-17.jpg

2021-11-10 08:45
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд утсаар ярив. Ерөнхий сайд нар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэж буйд баяртай байгаагаа онцлов. Энэ түүхэн хугацаанд хоёр улс томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, хөгжил дэвшлийн төлөө далайцтай […]

02-18.jpg

2021-11-10 08:38
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ. 11 дүгээр сарын 10-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар […]

01-22.jpg

2021-11-10 08:30
Төрийн архивын улсын үзлэг өнөөдрөөс эхэлж байна. Архивын улсын үзлэг арваннэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд үргэлжилнэ. Архивын улсын үзлэгийг дөрвөн жил тутамд улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн үзлэг нь нийслэл, дүүргийн архивын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, архивын баримтын хадгалалт, хамгаалалт болон төрийн архивын цахим сан бүрдүүлэлтийн чиглэлээр явагдаж байгаа нь онцлог юм. Архив, албан хэрэг […]

44-4.jpg

2021-11-09 17:45
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан […]

04-13.jpg

2021-11-09 17:29
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ц.Даваасүрэнг нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардлаа. Шаардлага: Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар […]

03-16.jpg

2021-11-09 17:03
Энэ он гарсаар улсын хэмжээнд 987787 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Үүнээс өнгөрөгч аравдугаар сард 216858 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх есдүгээр сартай харьцуулахад найман хувиар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 79.1 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол 20.8 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нийт хэргийн 99.3 хувийг цагдаагийн байгууллага 0.2 хувийг Мэргэжлийн […]

254444.jpg

2021-11-09 17:00
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг эхлүүлж байна. Ингэхдээ гэрлэн дохиогүй замын гарцуудад шар дарцаг байрлуулах бөгөөд хүүхдүүд шар дарцгийг ашиглан дохио өгч зам хөндлөн гарах ажээ. 2021 он гарснаас хойш улсын хэмжээнд хүүхэд оролцсон 371 гарснаас 40 хүүхэд нас баржээ. Зам тээврийн осолд […]