Төрийн архивын улсын үзлэг өнөөдрөөс эхэлж байна. Архивын улсын үзлэг арваннэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Архивын улсын үзлэгийг дөрвөн жил тутамд улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн үзлэг нь нийслэл, дүүргийн архивын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, архивын баримтын хадгалалт, хамгаалалт болон төрийн архивын цахим сан бүрдүүлэлтийн чиглэлээр явагдаж байгаа нь онцлог юм.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдэж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийслэл, дүүргийн хэмжээнд үзэж, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид салбар болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлоход энэ удаагийн үзлэгийн зорилго оршиж байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн архивын газар