Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос ирэх баасан гаригт буюу
-2021.11.12-ны өдөр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (сургуулийн өмнөх боловсрол),
-2021.12.01-ний өдөр мөн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (ерөнхий боловсрол),
-2021.12.15-ны өдөр Дээд боловсрол болон судалгааны их сургуулийн хуулийн төслийн,
-2021.01.05-ны өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын хуулийн төслийн,
-2021.01.19-ний өдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Боловсролын салбарын өөрчлөлтөд анхаарал тавьж буй эцэг эх, багш нар, ажилтан, албан хаагчид, суралцагч, судлаачид зэрэг бүх хүмүүст хэлэлцүүлгүүд нээлттэй бөгөөд, оролцохыг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өчигдөр мэдэгджээ.