Санхүүгийн зохицуулах хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдан хэрэгжих хүртэлх хугацаанд шинээр койн гаргахыг хязгаарласан.
Энэ талаар тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн “Хуулийн төслийг жилийн өмнө боловсруулсан ч нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдсөн.
Хуулийг өргөн барихад ганц койн л байсан бол оны эхний улиралд дахин нэг койн нэмэгдсэн. Харин долдугаар сараас хойш нэмэгдсээр одоогоор 12 койн байна. Нэмж гарах 27 койн төлөвлөгдсөн гэхээр энэ олон койн гараад ирэхээр зах зээл дээр тодорхой хэмжээнд халуурал, хөөсрөл бий болгоод эхэлж байна.
Хэдийгээр манай хороонд хуулиар бүрэн эрх олгоогүй ч хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой хязгаарлалтуудыг тавьж, хөрөнгө оруулж буй болон койны ямар нэг арилжаанд оролцож байгаа хүмүүст анхааруулж, хязгаарлалт хийсэн. Хязгаарлалт нь хууль хэрэгжих хүртэл хугацаанд үргэлжилнэ.
Хуулийн төсөлд койныг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх тухай л бий. Энэ бол зах зээлийн зохицуулалтын хууль биш, зөвхөн бүртгэлжүүлэхтэй л холбоотой. Тухайн бүртгэлийг яаж хийх вэ гэдэгт манай хороо оролцож байна” гэлээ.
Эх сурвалж: