nuur-3-1024x551.jpg

2021-10-04 10:53
Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаж байна. Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор Голомт банк 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг, […]

02-8.jpg

2021-10-04 10:28
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 27 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Цэгүүдэд нийт 36 багийн 196 эмч, ажилтан ажиллаж, 2,978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Иргэд өөртөө ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:  

01-9.jpg

2021-10-04 10:22
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа. Түлш худалдаалах цэгийг энэ долоо хоногт 450 болгоно гэж Тавантолгой түлш компанийн төлөөлөл Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай хурал дээр мэдэгджээ. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, цэг байгуулах ажлыг Тавантолгой түлш болон Эрчим хүчний яам хариуцдаг. Харин нийслэлээс зөвхөн цэгүүдэд түгээлт хийдэг юм. Сайжруулсан түлшний нөөц одоогийн байдлаар өмнөх оноос 25 мянган тонноор […]

18.jpg

2021-10-04 10:18
Энэтхэгт онгоц Нисэх онгоцны буудлын ойролцоох явган хонгилын доор гацжээ. Хуучин онгоцыг шинэ эзэнд зарсан бөгөөд тэрхүү шинэ эзэн нь өөр газар луу авч явахаар шийдсэн аж. Гэтэд тэрбээр онгоцны хэмжээг тооцоолоогүйн улмаас онгоцыг тээвэрлэх үедээ хонгилын замын зарим хэсгийг хаасан байна. Бичлэгээс харахад, онгоцны хошуу хэсэг болон их биеийнх нь тал нь явган гүүрийн доогуур […]

17.jpg

2021-10-04 10:08
Папуа-Шинэ Гвиней улсын Засгийн газар 2018 онд Ази-Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн чуулганы үеэр гадаадын зочид төлөөлөгчдийн зөөвөрлөхөөр Maserati автомашинаас нэлээд хэдийг авчээ. Гэтэл одоо энэхүү тансаг авто паркаа хямдруулсан үнээр зарахад хүрээд байна. Тус улсын Сангийн сайд Жон Пундари уг худалдан авалтыг “гайхмаар алдаа” байсныг хүлээн зөвшөөрчээ. Тиймээс өдгөө энэ машинуудаа хямдралтай үнээр, […]

09-1.jpg

2021-10-04 09:44
Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны өдөр “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэдэг. Тэгвэл энэ жил 79 дэх удаагийн арга хэмжээ маргааш буюу аравдугаар сарын 4-ний Даваа гарагийн 11 цагт болно. “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ […]

14-1.jpg

2021-10-04 09:36
Афганистаны Засгийн эрхийг барьж байгаа Талибан хөдөлгөөнийхөн тусгай амиа хорлох батальон байгуулж Афганистаны хил рүү илгээх гэж байгааг Khaama Press агентлаг мэдээлэв. “Энэ батальон байхгүй бол бид АНУ-ыг ялах боломжгүй. Эдгээр зоригтой дайчид тусгай тэсрэх бөмбөг зүүсэн хантааз өмсөж, Афганистан дахь АНУ-ын баазуудыг дэлбэлнэ” гэж Бадахшан мужийн захирагч тус агентлагт өгсөн яриандаа дурджээ. Афганистаны зүүн […]

11-1.jpg

2021-10-04 09:30
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд зөвхөн Бямба гаригт (2021.10.03) 7146 иргэн хандсанаас 6600 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдрийнхтэй харьцуулахад 11.1 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 92 хувьд хувьд амжилттай үйлчилжээ. Иргэдээс, “Ковид-19” коронавируст халдвар авсан иргэд хэрхэн яаралтай тусламж авах вэ, яаж эмнэлэгт хэвтэх вэ зэрэг эрүүл мэндийн тусламж […]

08-2.jpg

2021-10-04 09:27
“МИАТ” ТӨХК энэ сарын 12-нд Москвагийн Шереметьево Олон улсын нисэх буудал руу тусгай нислэг үйлдэнэ. ОХУ хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд ОХУ-д бууж байгаа цагаас 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байна. Шинжилгээний “Сөрөг” гарсан хариуг шинжилгээ хийлгэсэн эмнэлгийн албан бланк дээр Англи хэл дээр бичүүлсэн байх бөгөөд энэ нь тухайн иргэний гадаад пасспортын мэдээлэл болон […]

07-3.jpg

2021-10-04 09:23
Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ боллоо. Тус үзэсгэлэн нь “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр энэ сарын 1-ээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 6 сарын туршид зохион байгуулагдах юм. Тус үзэсгэлэнд Монгол Улс оролцох шийдвэрийг 2018 онд Засгийн газраас […]