Папуа-Шинэ Гвиней улсын Засгийн газар 2018 онд Ази-Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн чуулганы үеэр гадаадын зочид төлөөлөгчдийн зөөвөрлөхөөр Maserati автомашинаас нэлээд хэдийг авчээ. Гэтэл одоо энэхүү тансаг авто паркаа хямдруулсан үнээр зарахад хүрээд байна.
Тус улсын Сангийн сайд Жон Пундари уг худалдан авалтыг “гайхмаар алдаа” байсныг хүлээн зөвшөөрчээ. Тиймээс өдгөө энэ машинуудаа хямдралтай үнээр, өөрөөр хэлбэл нэг бүрийг нь 114 мянган доллараар зарахаар болсон байна. 2018 онд нэг Maserati-г 142 мянган доллараар авч, нийт 6 сая орчим доллар зарцуулж байсан гэнэ.
Тус улсын Ерөнхий сайд асан Питер О”Нил , энэ бол алсын хараагүй хийсэн үйлдэл бөгөөд машин худалдаж авах шаардлагагүй байсан гэжээ. “Хэрэв тухайн улсад Maserati-гийн дилер байхгүй бол үүнийг худалдаж авах ёсгүй юм билээ” гэж тэрбээр тайлбарлажээ.
Эдгээр машиныг Шри-Ланкад захиалж, реактив онгоцоор чартер нислэгээр авчирсан нь ниймийн дургүйцлийг төрүүлжээ.
Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны сайд байсан Жастин Ткаченко (Justin Tkatchenko) бүгдийг тайвшруулахын тулд автомашинуудыг маш хурдан борлуулна, “халуун хуушуур” шиг л зарагдаад дуусна гэжээ. Гэвч гурван жилийн дараа гэхэд 3-хан ширхгийг заржээ.
Шинэ Гвинейн нийгмийн харилцааны хүрээлэнгийн захирал Пол Бейкерийн ярьснаар энэхүү худалдан авалт нь алсын хараагүй байдал, олон нийтийн мөнгийг үрэн таран хийхэд бэлэн байгааг харуулсан явдал боллоо гэжээ. Үнэхээр ч тус улсын хүн амын олонх нь ядуу тарчиг, чанартай зам, эмнэлгийн үйлчилгээ байхгүй аж.
Бейкер худалдан авалтыг хүчтэй шүүмжилж, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын дараа эдгээр машиныг худалдан авах хүн олдоно гэдэгт эргэлзэж байна гэсэн юм. Тухайлбал, Maserati нь нутгийн замд тохиромжгүй, бас тус улсад энэ машины үйлчилгээний төв байхгүй гэжээ.
2019 онд тус улсад Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчилгээнийхэнд олгосон 284 автомашин хулгайлагдсан юм. Эцэст нь машины зарим хэсгийг эргүүлэн олж ирсэн ч нийгмийн дургүйцлээс болоод эрх бүхий албан тушаалтнууд эдгээр машинаар явахаас татгалзах болжээ. Төрөөс машинуудыг дуудлага худалдаагаар зарахаа амлаж, Сангийн сайд нь, өнөөгийн Ерөнхий сайд нь нэг ч машин алдагдаагүй, бүрэн бүтэн байгаа гэдгийг үзүүлсэн бичлэг хүртэл гаргасан юм.
Эх сурвалж: FOCUS