Энэтхэгт онгоц Нисэх онгоцны буудлын ойролцоох явган хонгилын доор гацжээ. Хуучин онгоцыг шинэ эзэнд зарсан бөгөөд тэрхүү шинэ эзэн нь өөр газар луу авч явахаар шийдсэн аж. Гэтэд тэрбээр онгоцны хэмжээг тооцоолоогүйн улмаас онгоцыг тээвэрлэх үедээ хонгилын замын зарим хэсгийг хаасан байна.
Бичлэгээс харахад, онгоцны хошуу хэсэг болон их биеийнх нь тал нь явган гүүрийн доогуур гарсан ч сүүл хэсэг нь гацсан байжээ. Делигийн нисэх онгоцны буудлаас энэ онгоцыг өөрсдийн эзэмшлийнх нь биш гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн аж.
Эх сурвалж: ГАЗЕТА