Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог энэ долоо хоногт 450 болгоно

2021-10-04 10:221min0
01

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа. Түлш худалдаалах цэгийг энэ долоо хоногт 450 болгоно гэж Тавантолгой түлш компанийн төлөөлөл Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай хурал дээр мэдэгджээ.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, цэг байгуулах ажлыг Тавантолгой түлш болон Эрчим хүчний яам хариуцдаг. Харин нийслэлээс зөвхөн цэгүүдэд түгээлт хийдэг юм. Сайжруулсан түлшний нөөц одоогийн байдлаар өмнөх оноос 25 мянган тонноор бага байна. Энэ нь зүүн бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ хэмээн таван сар ажил зогсоосонтой холбоотой гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй