“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд зөвхөн Бямба гаригт (2021.10.03) 7146 иргэн хандсанаас 6600 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдрийнхтэй харьцуулахад 11.1 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 92 хувьд хувьд амжилттай үйлчилжээ.
Иргэдээс, “Ковид-19” коронавируст халдвар авсан иргэд хэрхэн яаралтай тусламж авах вэ, яаж эмнэлэгт хэвтэх вэ зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүсэлт, гомдол, тусгаарлах байрны мөнгө буцаах, гадаадаас ирэх нислэг, тусгаарлалтын талаарх асуулт лавлагаа зонхилон иржээ.
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 9 дүгээр сард 198 492 дуудлага ирснээс 173 852 буюу 88 хувьд амжилттай үйлчилсэн байна