Афганистаны Засгийн эрхийг барьж байгаа Талибан хөдөлгөөнийхөн тусгай амиа хорлох батальон байгуулж Афганистаны хил рүү илгээх гэж байгааг Khaama Press агентлаг мэдээлэв.
“Энэ батальон байхгүй бол бид АНУ-ыг ялах боломжгүй. Эдгээр зоригтой дайчид тусгай тэсрэх бөмбөг зүүсэн хантааз өмсөж, Афганистан дахь АНУ-ын баазуудыг дэлбэлнэ” гэж Бадахшан мужийн захирагч тус агентлагт өгсөн яриандаа дурджээ.
Афганистаны зүүн хойд хэсэгт орших Бадахшан муж нь Хятад, Тажикистан, Пакистантай хиллэдэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон өмнө нь Афганистаны эрх баригчдыг хүний эрхийг зөрчиж байна хэмээн буруутгаж, Афганистаны Панжер мужид эсэргүүцлийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.
Эх сурвалж: REGNUM