02-20.jpg
2021-09-07 11:02
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Хелга Шмид-тэй уулзалт хийв. Уулзалтын үеэр 10 гаруй жилийн өмнө Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улс ЕАБХАБ-д гишүүнээр элсэх шийдвэр гаргаж, энэ хүсэлтээ гишүүн орнуудад тавьж байсан бөгөөд […]

01-22.jpg
2021-09-07 10:59
Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд өчигдөр Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг хилчид илрүүллээ. Нарийвчилсан шалгалт хийхэд галт тэрэгний рамын хөндийд нуусан ууттай долоон ширхэг нийт 10.125 кг байгалийн чулууг илрүүлжээ. Тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт […]

03.jpg
2021-09-07 10:56
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилжээ. Үүнээс өмнө ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүгийн тухай мэдээлэл цацагдсан бөгөөд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан Д.Нямхүү шүүхэд гомдол гаргаж, шүүх Д.Нямхүүгийн гомдолыг бүхлээр нь үндэслэлтэй хэмээн шийдсэнийг дуулгаж байсан юм. Өнөөдөр Д.Нямхүү ч тайлбар өгчээ. Тэр би ХӨСҮТ-ийн дарга […]

09-8.jpg
2021-09-07 10:20
“Талибан” хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Ахмадулла Муттаки өчигдөр “Исламын Засгийн газрыг зарлах бэлтгэл ажил дууссан бөгөөд ойрын хугацаанд зарлана” хэмээн Twitter-тээ жиргэжээ. Жиргээнд сүүлийн 40 жилийн түүхэнд анх удаа Афганистаныг бүтэн улсаар нь захирах Засгийн газар байгуулагдана гэдгийг онцлон тэмдэглэсэн бөгөөд Кабул тун удахгүй Афганистаны шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлах гэж байгааг дуулгажээ. Үүний өмнөхөн […]

08-11.jpg
2021-09-07 10:02
Бүтээн байгуулалтын тухайд, нийслэл хотод энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, насан туршийн боловсролын 1 төв, дотуур байрны 1 барилга, нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн байна. […]

07-9.jpg
2021-09-07 09:57
Коронавируст цар тахлын улмаас өнөө жил ЕБС-ийн сурагчдыг танхим болон зайны сургалтад хамруулахаар БШУЯ-аас шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгүүд 4 болон 5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байна. Танхимаар хичээллэж […]

06-14.jpg
2021-09-07 09:44
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, Далан давхрын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан. Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр бурхан болоочдыг чандарлах, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд залах ажлыг хийхээр эхний ээлжид 10 га газрыг цэцэрлэгт […]

05-16.jpg
2021-09-07 09:39
БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми (ХАЧА), түүнчлэн Монгол, Пакистан, Тайландын Зэвсэгт хүчин оролцож буй “Shared Destiny 2021” олон улсын энхийг сахиулах сургуулилалт даваа гарагт Хятадын Хэнань мужид эхэллээ. Энэхүү сургуулилалтыг Цюэшань хошуун дахь ХАЧА-ийн хуурай замын цэргийн ангиудад хийх бөгөөд Хятад улсын зохион байгуулсан энхийг сахиулах анхны сургуулилалт болж буй юм. Дөрвөн орны цэргүүд НҮБ-ын энхийг […]

04-17.jpg
2021-09-07 09:31
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн […]

03-19.jpg
2021-09-07 09:26
Олон улсын хөлбөмбөгийн холбооны авлигын хэрэг: Эл-Сальвадор Улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан өнгөрсөн долоо хоногт ОУХБХ-ны авлигын хэрэгт холбоотойгоор хөлбөмбөгийн тоглолт дамжуулах үйл ажиллагааны үеэр хахууль авсан үйлдэлд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөв. Эл-Сальвадорын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан 65 настай Рейналдо Васкес өөрийн орчуулагчаар дамжуулан АНУ-ын дүүргийн шүүгч Памела Чений өмнө гэм буруугаа хүлээсэн байна. Васкес […]