2021-09-13 11:30
АНУ 5-11 насны хүүхдүүдэд Pfizer компанийн бэлдмэлээр вакцинжуулахыг зөвшөөрч магадгүй. Уг зөвшөөрлийг аравдугаар сарын сүүлээр олгож мэднэ гэж Reuters агентлагт мэдээлжээ. Энэ хугацаанд Pfizer клиник туршилтын хангалттай мэдээлэл олж аваад, АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газар (FDA)-аас вакциныг энэ насны хүүхдүүдэд яаралтай үед хэрэглэх зөвшөөрөл хүсч магадгүй гэж үзэж байгаа аж. […]