Энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1,158 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 822 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд ес, орон нутагт нэг хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8
- Автомашин мотоциклтой мөргөлдсөн-1
- Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр -1
- Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 187, орон нутагт 47, улсын хэмжээнд 234 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Иргэд жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөнд явганаар оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА