АНУ 5-11 насны хүүхдүүдэд Pfizer компанийн бэлдмэлээр вакцинжуулахыг зөвшөөрч магадгүй. Уг зөвшөөрлийг аравдугаар сарын сүүлээр олгож мэднэ гэж Reuters агентлагт мэдээлжээ.
Энэ хугацаанд Pfizer клиник туршилтын хангалттай мэдээлэл олж аваад, АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газар (FDA)-аас вакциныг энэ насны хүүхдүүдэд яаралтай үед хэрэглэх зөвшөөрөл хүсч магадгүй гэж үзэж байгаа аж. Хүсэлтийг есдүгээр сарын сүүл хавьд гаргаж мэдэхээр байна.
FDA вакциныг хүүхдүүдэд аюулгүй, үр дүнтэй юу гэсэн шийдвэр гаргана. АНУ-ын ерөнхий халдвар зүйч Энтони Фаучи Moderna компанид Pfizer шиг 5-11 насны хүүхдүүдийн вакцины үр дүнгийн мэдээллийг судалж нэгтэхэд гурван долоо хоног илүү зарцуулах магадлалтайг мэдээлж байсан билээ. Энэ бэлдмэлтэй холбоотой шийдвэрийг арваннэгдүгээр сард гаргах төлөв ажиглагджээ.