01-34.jpg
2021-08-07 15:06
Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад албан ёсоор шилжүүлэх нээлтийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт […]

05-20.jpg
2021-08-07 12:10
Статистик мэдээллээс харахад, дэлхий дээр амьдарч буй 7.6 тэрбум хүний 4.5 тэрбум хүн интернетэд орох боломжтой бүс нутагт амьдарч 57% -ийнх нь хувьд энэ сүлжээ өдөр тутмынх нь амьдрал болсон. Сошиал медиаг идэвхтэй ашигладаг хэрэглэгч 3.484 тэрбум, тэдний 45% нь нийгмийн сүлжээтэй “хүйн холбоо”-той мэт байдаг, гар утсаараа энэхүү сүлжээний сувгуудад ордог 3.256 тэрбум хэрэглэгч байдгийн 42% нь үүндээ донтсон гэхэд […]

07-12.jpg
2021-08-07 12:05
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.08.07) мэдээллийг танилцуулав. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 972 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 368, орон нутагт 604 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас таван хүн нас баржээ. Хөнгөн-5357 Хүндэвтэр-2441 Хүнд-789 Нэн хүнд-187 Сүүлийн 24 цагийн байдлаар 8774 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1515 нь хүүхэд, 315 нь […]

06-14.jpg
2021-08-07 11:48
Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн спортын их наадам бизнес эрхлэгчдийн хувьд сурталчилгаагаа явуулах, компанийн нүүр царай болох рекламны хуудсаа чимэх шинэ одыг хүч хаяхгүй олж авах боломжийг олгодог. Олимпын наадмыг дагаад уламжлал ёсоор бизнесийнхэн спортын салбар луу хараа бэлчээн, олимпын медальтнуудыг онилж, тэднийг шагнасан мэдээ, мэдээллийг түгээж эхэллээ. Наадамтай зэрэгцээд олимпт оролцож байгаа тамирчдын […]

03-27.jpg
2021-08-07 11:29
НЗДТГ-ын дэмжлэгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран долоодугаар сарын 10-наас эхлүүлсэн “Туулын хар түнэ” археологийн судалгааны төслийн гүйцэтгэл одоогоор 70 хувьтай байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших Түргэний голын Киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, […]

01-32.jpg
2021-08-07 11:13
Монголбанк энэ оны долдугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр оны эхний долоон сард худалдан авсан үнэт металлын дүн 11 тоннд хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тонноор буурсан үзүүлэлт юм. 2021 оны долдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт […]

04-27.jpg
2021-08-07 10:58
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, 2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-т өнгөрсөн 6 сард очиж ажиллахдаа үйл ажиллагааг нь сэргээх шийдвэрийг гаргасан юм. Тэрээр “Вакцины хяналтын үндэсний лаборатори, биобэлдмэлийн үйлдвэрлэлээ сэргээхгүйгээр аливаа халдварт өвчинтэй тэмцэх нь өрөөсгөл” юм гэж онцлон тэмдэглээд анагаах ухааны эмчилгээний биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг […]

06-13.jpg
2021-08-07 10:41
Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдав. Тус зөвлөлд нийслэлийн ЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг. Улаанбаатар хот орчимд 2005 он […]

03-28.jpg
2021-08-07 10:38
Японы Цаг уурын агентлаг наймдугаар сарын 7-8-нд шилжих шөнө хар салхи Японы өмнөд хэсгээс зүүн, зүүн хойд зүгт чиглэн аялаж магадгүй байгааг анхаарууллаа. Хар салхинаас үүдэн Японы зүүн хэсэг болон Номхон далайн эргийн цаг агаар хүндэрч болзошгүй байгаа тул далайн өндөр давалгаанаас болгоомжилж, аадар бороо, хүчтэй салхины эсрэг бэлтгэл Тус агентлагийн ажиглалтаас үзвэл 10 дугаар хар […]

05-19.jpg
2021-08-07 10:27
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард УИХ-аар шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор шинээр батлагдсан хууль тогтоомжид нийслэл, дүүргийн чиг үүрэгт орсон нэмэлт өөрчлөлтүүд, нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, хөрөнгө оруулалтын ажлын явц, нийслэлийн төсөв санхүүгийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөөлөл, ирэх онд хийх бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцох […]