Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн спортын их наадам бизнес эрхлэгчдийн хувьд сурталчилгаагаа явуулах, компанийн нүүр царай болох рекламны хуудсаа чимэх шинэ одыг хүч хаяхгүй олж авах боломжийг олгодог. Олимпын наадмыг дагаад уламжлал ёсоор бизнесийнхэн спортын салбар луу хараа бэлчээн, олимпын медальтнуудыг онилж, тэднийг шагнасан мэдээ, мэдээллийг түгээж эхэллээ.

Наадамтай зэрэгцээд олимпт оролцож байгаа тамирчдын ковер зураг бүгд нэг стандарттайгаар сошиал орчинд тарсан. Тамирчдын зурагт ивээн тэтгэгч компаниуд лого, нэрээ байршуулсан нь нийгмийн сүлжээ маш сайн хөгжсөн цаг үеийн олимп өмнөх олимпуудаас ялгаатай явагдаж байна гэдгээрээ танигдаж байсан юм.

Өчигдөр “Эко кар центр” ХХК Токиогийн олимпоос жудо бөхийн -81 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллаейд машин өгсөн бол өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ тэргүүн П.Гансүх Олимпоос хүрэл медаль хүртсэн Б.Болортуяад 10 мянган ам.доллар,  дасгалжуулагчид нь таван мянган ам.долларын шагнал өгөхөө мэдэгдэж, батламж гардуулжээ.

Пунцагийн Гансүх нь “Голомт банк”, “Yes корпораци” зэрэг банк, санхүүгийн байгууллагуудад ажиллаж байсан. 2004 онд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ТАЙКУН” нэртэй компанийг үүсгэн байгуулсан, бизнесмэн.

2020 оны 6 сарын 25-нд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байжээ.
.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн